”Ил тод байдал залуусын нүдээр” төсөл
Төслийн зорилго: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах баг “Гэрэл тусгая” видео уралдаан оюутан, залуусын дунд зохион байгуулж, үүгээрээ дамжуулан хүүхэд, залуусын дунд ил тод байдал хэмээх ойлголтыг таниулах, нэмэгдүүлэх, мэдээллээр хангах, тэднийг ил тод байхад уриалах зорилготой төсөл юм.
Хэрэгжүүлсэн ажлууд: “Гэрэл тусгая” уралдааны албан ёсны зарыг 2017 оны 12-р сарын 21-д зарлаж, 1-р сард олон нийтэд нээлттэй техникийн зөвлөгөөнийг зохион байгуулав. Бүтэн сар гаруйн хугацаанд зарласан уралдаанд нийт 36 бүтээл ирснээс “оюутан”, “сурагч” ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгаруулав. Уралдаанд шалгарсан бүтээлүүдээр ЕБС-ийн Нийгмийн ухаан (Нийгэм судлал) болон Иргэний боловсролын хичээлд “Авлига ба ил тод байдал” агуулгаар хичээл заахад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн, багшид зориулсан сургалтын материал боловсруулан 21 аймаг, нийслэлийн 730 гаруй сургуульд хүргүүлсэн. Мөн төсөлтэй хамтран ажилласан “Транспэрэнси Интернэшнл- Монгол” байгууллага энэхүү уралдааны зорилго, ач холбогдлыг дэмжин “Гэрэл тусгая” видео уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Төслийн үр дүн: Уралдаанд ирсэн 36 бүтээлийг нийт 18 мянга гаруй үзсэн бөгөөд 500 гаруй сурагч, оюутан авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах мэдээллийг тус уралдаанаар дамжуулж авсан. Төслийн баг ЕБС-ын ахлах ангийн сурагчдад зориулсан ил тод байдлыг таниулах зорилготой видео бүхий гарын авлагыг монгол, казак болон дохионы хэлээр хийж, 730 гаруй сургуулийн нийгмийн ухааны багш нарт хүргүүлсэн бөгөөд уг сургалтын материалыг ашиглан хичээл заасан тухай санал, сэтгэгдлээ багш нар илгээж эхэлжээ.
Дэмжиж ажилласан байгууллага: Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, Монгол Шуудан ХХК, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Монголын Олборлох Үйлдвэрийн Ил тод Байдлын Санаачилгын ажлын алба, Ангар агентлаг, KGB Tegbe LLC
“Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” багийн хамт олон