“Монголд тэгш хамруулах боловсролын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл
Төслийн зорилго: Монголд тэгш хамруулах боловсролын тогтолцоог бэхжүүлэх.
2019 оны ажилгүйдэл, ядуурлыг бууруулах баг олон нийтэд, тэр дундаа ЕБС-ын сургуулийн багш нар, эцэг эхчүүд, сурагчдад тэгш хамруулан сургах боловсролын талаар мэдлэг олгож, хандлагыг нь эергээр өөрчлөхийг зорьж байна. Чингэхийн тулд төслийн баг “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтран нийгмийн сүлжээгээр тэгш хамруулан сургах боловсролын талаар аян өрнүүлж, бүтээлч видео контент, нийтлэл, телевизийн нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээнэ. Мөн нийслэлийн ЕБС-ын 500 багшийг хамарсан форум зохион байгуулж, тусгай хэрэгцээт хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар мэдлэг мэдээлэл түгээхээс гадна тэгш хамруулан сургах журмыг хэрэгжүүлэхэд багш нарт ямар асуудал тулгамдаж буйг судалж, үр дүнг нь нэгтгэн холбогдох төрийн байгууллагад уламжилна. Форумд оролцсон 500 багш сургуулийн бусад багш ажилчид, эцэг эх, хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсролын талаар зөв ойлголтыг түгээх элч нь болох юм.