Skip to main content

LEAD Mongolia хөтөлбөр

LEAD Mongolia хөтөлбөр нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг төрөл бүрийн салбарын шинэ залуу манлайлагчдыг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олох зорилготой. LEAD Mongolia хөтөлбөр нь оролцогч нартаа манлайлах чадвараа сайжруулах, Монголын өнцөг булан бүрээс ирсэн ижил зорилготой манлайлагч залуустай танилцах, харилцан суралцах, нөлөөллийн ажил хийх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх төсөл дээр ажиллах зэрэг олон боломжийг олгоно.

Хөтөлбөр (1) Байгаль орчин, хотжилт; (2) Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах (3) Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах гэсэн гурван сэдвийн хүрээнд төвлөрөх бөгөөд хөтөлбөрийн оролцогчид эдгээрээс аль нэг сэдвийг сонгон төсөл хэрэгжүүлэх юм. Оролцогч төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх шаталсан сургалтад хамрагдана.

LEAD Mongolia хөтөлбөр нь нийгмийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чин эрмэлзэлтэй, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох замаар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх хүсэлтэй 25-40 насны чадварлаг, манлайлагч залууст зориулсан хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарснаар цогц сургалтад хамрагдан манлайлах чадвараа сайжруулахын зэрэгцээ багаар төсөл хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрт өргөдөл гаргагчид LEAD Mongolia хөтөлбөрийн зорилго, хамрах сэдэвтэй холбоотой 5 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай, хөтөлбөрийн туршид зохион байгуулах сургалт болон арга хэмжээний үеэр олж авсан мэдлэг туршлагад үндэслэн нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, бодлогын түвшинд нөлөөлөх төсөл боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай байх шаардлага тавина.

LEAD хөтөлбөрт хамрагдсанаар та бүхэнд дараах боломж олгогдох юм.

• Ижил хүсэл эрмэлзэл бүхий залуустай танилцах, тэднээс суралцах, хамтарч ажиллах,

• Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төсөл хэрэгжүүлснээр хөтөлбөрийн туршид сурч авсан шинэ мэдлэг чадвараа практик дээр ашиглах,

• Эх орондоо сайн сайхан ирээдүйг цогцлооход гар бие оролцох,

• Салбартаа арвин туршлагатай ментор буюу зөвлөхүүдээс суралцах, зөвлөгөө авах,

Хөтөлбөрийн туршид оролцогчид хэрхэн төрийн бодлогыг сайжруулах, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг чадвартай болох юм.

Холбооны удирдах зөвлөлийн гишүүд