Skip to main content

Удирдлагын баг 2020-2022

LEADAA BOARD MEMBERS 2020-2022

ЛИЙД төгсөгчдийн холбооны 2020 - 2022 оны шинэ төлөөлөн удирдах зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй, хяналтын зөвлөл 3 гишүүнтэй 2020 оны 7-р сарын 1-нд ажлаа 2019 - 2020 оны багаас хүлээн авсан билээ. Шинээр сонгогдсон УЗ-д 2021 оноос  MN20 ангийн төлөөлөл Э.Дөлгөөн, US20 ангийн төлөөлөл Д. Жаргалсайхан, US19 ангийн төлөөлөл Б. Анар  нар  сонгогдож, удирдах зөвлөлийн даргаар MN20 ангийн Э. Дөлгөөн ажиллаж байна. 

ТУЗ-ын гишүүд үйл ажиллагааны чиглэл, удирдах зөвлөлийн бүтэц зохион байгуулалт болон цаг үеийн нөхцөл байдалд тохирсон гишүүдээ идэвхжүүлэх, татан оролцуулах уламжлалт ажил, арга хэмжээнүүд болох "Оройлог 2020" шинэ гишүүдээ хүлээн авах үйл ажиллагаа, "СПОРТЛОГ ЛИЙД 2020" арга хэмжээ, сар бүрийн "Alumni Talk Series" зэргийг тогтмол зохион байгуулж байна. Үүнээс гадна хэтийн зорилго, нийгэмд чиглэсэн төслүүд, бодлогын нөлөөллийн ажлуудыг үр өгөөжтэй төлөвлөн, шат дараалалтай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд Ардчиллын үнэт зүйлст тулгамдаад буй асуудалд залуусын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх " DREAM" төсөл, АНУ-ын ЭСЯ-аас зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль Үзэх Өдөрлөг арга хэмжээнд гишүүдийн оролцоог хангах, холбооны үйл ажиллагааг танилцуулах зэрэг үйл ажиллагаа багтах бөгөөд цаашдын хэрэгжүүлэх төслүүдийн чиглэл, гишүүдийн оролцоо, зохион байгуулалт зэргийг чухалчлан авч үзэн ажиллаж байна.

Мөн холбооны үйл ажиллагаанд хамаарах хэд хэдэн зохицуулалтын баримт бичгийг шинээр боловсруулах ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, Хүний наймаа, бүх төрлийн бэлгийн дарамтаас сэргийлэх бодлого, Хүүхэд хамгааллын бодлого зэргийг хэд хэдэн төслийн санал илгээхтэй холбогдуулан боловсруулсан байна. Одоогийн байдлаар Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөл хамтран Холбооны удирдлагын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах “Үйл ажиллагааны гарын авлага” боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. 

УЗ-ын гишүүд нь дараах бүтэц бүрэлдэхүүнтэйгээр холбооны үйл ажиллагаанд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Үүнд:

leada