Skip to main content

Бидний тухай

ЛИЙД Төгсөгчдийн Холбоо нь ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, иргэн бүрийг тэгш хамруулсан тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилгоор 2018 оны 7-р сарын 9-нд ЛИЙД Монголиа (LEAD Mongolia) хөтөлбөрийн төгсөгчдийн санаачилгаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Нийгмийн тэгш хүртээмж, байгаль орчин, хотжилт, ажилгүйдэл, ядуурал, ил тод байдал, авлигатай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, хөтөлбөрийн бусад залуустай хүч нэгдэн ажиллах 25-аас дээш насны 247 манлайлагч залуусын энэхүү нэгдэл нь иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ, төрийн, хувийн байгууллагын салбар салбарын залуусын төлөөлөлөөс бүрдсэн болно.

Бидний алсын хараа:
Ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, иргэн бүрийг тэгш хамруулсан тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилго:

  • Монголын нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах,
  • Ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, тэгш оролцоог хангахад оролцох,
  • Шинэ үеийн манлайлагч залуучууд харилцан бие биенээсээ суралцах.