Skip to main content

“Лийд Бриж” төсөл

Төслийн зорилго: LEAD Mongolia 2017 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийн санаачлан хэрэгжүүлсэн ЛИЙД БРИЖ төсөл нь зорилтот бүлгийн гарааны бизнесүүдийг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай сургалт, мэдээлэл болон шинэ боломжуудаар хангах зорилготой төсөл юм.

Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн хүрээнд “Гарааны бизнесүүдэд зориулсан хурдасгуур хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж хамгийн шилдэг, шинэлэг, нийгмийн зорилтот бүлгийн оролцоог хангасан доорх 3 бизнесийг шалгаруулсан.

  1. Улаан Чулуутын хогийн цэгт үйл ажиллагаа явуулдаг “Оёдол, эко буйдангийн цех”
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдийн санаачилсан “Зөөлөн Тоглоом”
  3. Өвөрхангай аймгийн “Хатаасан лууван”

Дээрх бизнесүүдэд “Хурдасгуур” — таван долоо хоногийн цогц сургалтыг хийсэн бөгөөд эдгээр бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулсан. Тус үйл ажиллагаа нь 2018 ны 3-р сарын 31-нд Startup Terminal дээр зохион байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны үеэр сургалтад бүрэн, амжилттай сууж, өөрийн бизнесээ дараагийн түвшинд аваачихад бэлэн болсон багуудад гарааны санхүүжилт болох тус бүр 1 сая төгрөгийг олгосон юм.

Төслийн үр дүн: Төслийн сургалтад хамрагдсан гурван бизнес үйл ажиллагаа тэлэх, тогтвортой байлгах талаар мэдлэг мэдээлэл авсан бөгөөд энэ тухай “Эгэл Монгол Мөрөөдөл” баримтат киног бүтээж, олон нийтэд цацав. “Лийд Бриж” төслийн талаар Ийгл Ньюс ТВ мэдээ бэлтгэж, 3500 хүнд хүрсэн.

Дэмжиж ажилласан байгууллага: Startup Mongolia, Start-up Terminal, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, “Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”

“Лийд Бриж” төсөл

LEAD Mongolia 2017 АНу дахь солилцооны хөтөлбөрийн “Ажилгүйдэл ядуурлыг бууруулах” багийн хамт олон болон “Лийд Бриж” төсөлд хамрагдсан оролцогчид