Skip to main content
“Ил тод, эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл

“Ил тод, эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл

Төслийн зорилго: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багийн төсөл нь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн угтах үйлчилгээний цаг олголтын цахим системийг ил тод болгох, үйлчилгээний ил тод байдлыг хэвшүүлэх зорилготой.

Хэрэгжүүлсэн ажлууд: 2017 оны 10-р сард төслийн баг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар төслийн албан ёсны үйл ажиллагаа эхэлжээ. Төсөл хэрэгжиж эхлэхийн өмнөх нөхцөл байдлын үнэлгээг хийж, 100 гаруй хүнээс санал асуулга авсан байна. Үнэлгээний болон цаг олголтын системийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах болон суурилуулах ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлжээ. Нээлтийн үйл ажиллагааг олон нийт болон нийт төслийн оролцогч талуудын хүрээнд хийж, үргэлжлүүлэн “Ил тод байдлын ач холбогдол”, “Харилцаа, үйлчилгээний соёл”, мөн “Мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй түгээх”, “Тэгш хүртээмжийг хангах” зэрэг сэдэвт сургалтуудыг эмнэлгийн эмч, ажилчдад оржээ.

Үнэлгээний төхөөрөмж, цаг олголтын системҮнэлгээний төхөөрөмж, цаг олголтын систем

Төслийн үр дүн: Цаг олголт, хяналтын дэлгэц байрлуулснаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд эмнэлгийн угтах үйлчилгээг нээлттэй, ил тод болгон хэвшүүлж, улмаар дараалал, чирэгдлийг бууруулах, эмнэлгийн ажилтнууд авлигад өртөх эрсдлийг багасгасан болно.

Түүнчлэн Баянхонгор аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл Багануур дүүрэгт ирж, төслийн үйл ажиллагаа, явцтай танилцсан бөгөөд 2018–2019 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт загвар төслийг хэрэгжүүлжээ.

Дэмжиж ажилласан байгууллага: Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Монголын Залуучуудын Холбоо

”LEAD Talks” төсөл