“БИ+Д: Өөрөөсөө эхэлье” төсөл
Төслийн зорилго: Байгаль орчин, хотжилтын баг “БИ+Д: Өөрөөсөө Эхэлье” санаачилгыг эхлүүлж, хотжилтоос үүдэлтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч зурагт хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой төсөл юм.
Хэрэгжүүлсэн ажлууд: Төсөлд Монголын шилдэг дизайнеруудын нэгдэл “Бид Монгол Агуулга” ТББ-ын график дизайнерууд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Төслийн баг уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын чиглэлээр ажиллаж, судалгаа хийдэг экспертүүдтэй хоёр удаагийн уулзалт зохион байгуулснаар дизайнерууд байгаль орчны асуудлаар зөв, бодит мэдлэг мэдээлэл авсан юм. Ийнхүү авьяаслаг дизайнеруудын тусламжтайгаар Монгол Улсад тулгамдаад буй байгаль орчны асуудлыг олон нийтэд ойлгуулах, таниулах зорилго бүхий нийт 50 зурагт хуудас бүтээв.
Дээрх бүтээлүүдийн үзэсгэлэнг хүн ам ихээр төвлөрч үйлчлүүлдэг Шангри-Ла худалдааны төвийн нэг давхарт 7 хоногийн турш зохион байгуулжээ. Мөн АШУҮИС, ШУТИС, МУИС их сургуулиуд болон Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймгуудад үзэсгэлэнг гаргаж, оюутан залуус, олон нийтэд байгаль орчны тулгамдаад буй асуудлуудыг таниулахыг хичээсэн юм.
Төслийн үр дүн: Зурагт хуудасны үзэсгэлэнг ойролцоогоор 5000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Мөн төслийн багийнхан зурагт хуудсуудыг Би+Д болон Бид Монгол Агуулга фэйсбүүк хуудас, бусад хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан сурталчилсан.
Дэмжиж ажилласан байгууллага: Бид Монгол Агуулга ТББ, Монголын Маркетингийн Холбоо ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Ногоон Бизнесийн Зөвлөл ТББ.
Байгаль орчин, хотжилт баг болон “Бид Монгол Агуулга” ТББ-ын график дизайнерууд