Skip to main content
“Ажил хийх гоё” төсөл

“Ажил хийх гоё” төсөл

Төслийн зорилго: 2018 оны ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийнхан “Ажил хийх гоё” төслийнхөө хүрээнд “Дадлагын луужин” гурван долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр боловсруулж, Улаанбаатар хот, Архангай, Дорнод аймгийн 20–29 насны 20 залуусыг хамруулсан юм. Төслийн хүрээнд залуусыг амжилттай ажиллахад шаардагддаг ур чадвар олгох сургалтуудад хамруулахаас гадна, ажил олгогчдыг ч мөн үр дүнтэй дадлагын хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ залуу авьяаслаг залуусыг ажиллуулахад бэлтгэхийг зорьжээ.

Хэрэгжүүлсэн ажлууд: 21 хоногийн эрчимжүүлсэн сургалтад нийт 153 залуус өргөдөл илгээсэн бөгөөд, үүнээс 2-р шатанд тэнцсэн нийт 47 оролцогчидтой ярилцлага хийж 20 залуусыг сонгон авсан юм. Сургалтын эхний 6 хоногт ур чадвар хөгжүүлэх сургалтууд зохион байгуулагдсан бөгөөд үүнд: цагийн менежмент, харилцааны чадвар, өөрчлөлтийн менежмент, оролцоо болон мэргэжил дээшлүүлэх зэрэг сэдвүүд багтсан. Төсөлд шалгарсан залуус үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд, ур чадвар хөгжүүлэх сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан Юнител, Нетком, Монгол шуудан, Бийко, Ард шоп, Анрийд медиа зэрэг байгууллагуудад дадлагын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Түүнчлэн “Ажил хийх гоё” төслийн 3 хэсгээс бүрдсэн 58 хуудас бүхий гарын авлагыг бэлтгэж, 2019 оны 7-р сарын 3-нд болсон төслийн хаалтын үеэр олон нийтэд танилцуулжээ.

Мөн түүнчлэн Архангай болон Дорнод аймгуудад ажил эрхлэлттэй холбоотой чухал сэдвүүдийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулж, хүрэлцэн ирсэн нийт 300 гаруй залууст хэрэгцээтэй мэдээллийг хуваалцжээ.

Төслийн үр дүн: Төслийн үр дүнд нийт 13 залуус сургалтаа амжилттай төгссөн бөгөөд хоёр нь ажилд орсон юм. Мөн төслийн баг Монголын Ажил Олгогч Эздийн Холбоотой Харилцан Ойлголцлын Санамж бичиг зурснаар төслийн явцад цуглуулан авсан материал болон гарын авлагыг гардуулан өгч, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо цаашид үр дүнтэй дадлагын ажлыг зохион байгуулж “Ажил хийх гоё” төсөл үргэлжлэх боломжтой болов. Түүнчлэн “Ажил хийх гоё” төслийн дадлагын гарын авлагыг 200 хувь хэвлэж холбогдох байгууллага, хүмүүст тараасан.

Дэмжигч байгууллага: ХНХЯ, Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Нетком, Юнител, Монгол шуудан, Анрийд медиа, Ремо медиа, Улаанбаатар Фенсинг Клуб, Старт-Ап Монгол, Хөгжлийн шийдэл ТББ, Хөдөлмөр нийгэм хамгааллын судалгааны институт, МСS Академи, Монголын хүний нөөцийн академи, HUB Инновацийн Төв, M-Space.

"Ажил хийх гоё" төслийн зохион байгуулагчид болон оролцогчид