“Агаарын бохирдлыг бууруулах” төсөл
Төслийн зорилго: Гэр хороололд амьдардаг айл өрхүүд өөрсдөө агаарын бохирдлыг бууруулах арга замыг олоход мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг төсөл Сонгинохайрхан дүүргийн 7–9 дүгээр хорооны сургалтад хамрагдах хүсэлтэй 100 айл өрхийг хамруулжээ.
Хэрэгжүүлсэн ажил: 2017 оны 5 сарын 5-ны өдөр сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч байгууллагуудын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж бэлдсэн, гэр хорооллын амины орон сууцны халаалтын шийдлүүд бүхий үзэсгэлэнг зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 7, 9-р хорооны 92 иргэнд үзүүлсэн байна.
Сургалт 2017 оны 5 сарын 5, 21, 27-ны өдрүүдэд Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, Компакт сити төсөл, нарны эрчим хүч, дулаалгын шинэ технологи, дулаалгын өртгийг тооцоолж гаргах зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.
УБ хотын агаарын бохирдол нь ялангуяа бага насны хүүхдийн уушгины үйл ажиллагаанд нөлөөлж, амьсгалын замын үрэвсэлт өвчнөөр өвчлөх гол шалтгаан болоод байгаа билээ. Өдөр өнжүүлэх төвүүд болон айл өрх гэр доторх агаарын бохирдлыг бууруулж, дулаан өвөлжихийн тулд зориулалтын дулаалга хийж, зөв халаалтын систем ашиглах шаардлага бидэнд бий. Тиймээс LEAD Mongolia 2016 байгаль орчин, хотжилт багийнхан маань “Монголын хүүхдийн эрхийн төв” ТББ-ын дэргэдэх “Шинэлэг” хүүхдийн халамжийн төвийг сонгон авч байрыг нь дулаалжээ.
Дэмжиж ажилласан байгууллагууд: NBC LLC, Монгол Эрчим Хүч Клуб, Монголын Эрчим Хүчний Ассоциаци, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК, Нью Жуулчин Тур ХХК