Skip to main content
Спортлог LEAD - 2020

Спортлог LEAD - 2020

LEAD төгсөгчдийн холбооноос зохион байгуулдаг спорт өдөрлөг, нөхөрсөг тэмцээн  3 дахь жилдээ “СПОРТЛОГ LEAD - 2020” нэртэйгээр 2020 оны 8-р сарын 21, 22-ны өдөр Логарифм дунд сургуулийн спорт зааланд амжилттай явагдсан билээ. СПОРТЛОГ LEAD - 2020-д  хөтөлбөрийн бүх ангийн төлөлөл US16, US17, MN17, US18, US19, MN19, US20, MN20 болон World Learning, АНУ-ын ЭСЯ, БНОУХ-ийн хамтарсан нийт 9 баг 100 гаруй тамирчид Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Шатар гэсэн 4 спортын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан шилжин явах цом, медалийн төлөө нөхөрсөгөөр өрсөлдөв. Энэ жил MN20, US20 гэсэн 2 ангийн 60 шилдэг, манлайлагч залуусаар бүл нэмснээр энэ жилийн “СПОРТЛОГ ЛИЙД- 2020” тэмцээн өргөн дэлгэр болж, амжилттай зохион байгуулагдлаа. Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, шагнал хүртсэн баг, тамирчдыг танилцуулж байна.

Ширээний теннис- Эмэгтэй төрөлд
1-р байр Алтан медаль- US19 Алтайтуяа
2-р байр Мөнгөн медаль- MN20 Бямбадэлгэр
3-р байр Хүрэл медаль MN17 Энхжаргал
 
Ширээний теннис- Эрэгтэй төрөлд
1-р байр Алтан медаль- US16 Ганзориг
2-р байр Мөнгөн медаль- WL, USE & IRI- Боргил
3-р байр Хүрэл медаль- US17 Баясгалан
 
Шатар- Эмэгтэй төрөлд
1-р байр Алтан медаль- MN17 Энхжаргал
2-р байр Мөнгөн медаль- US20 Мөнхзул
3-р байр Хүрэл медаль- US16 Гэрэлээ /онлайн/
 
Шатар- Эрэгтэй төрөлд
1-р байр Алтан медаль- US17 Ганбат
2-р байр Мөнгөн медаль- MN17 Ууганбаяр /онлайн/
3-р байр Хүрэл медаль- MN20 Мөнхтөр
 
Гарбөмбөг- Холимог багийн төрөлд 
1-р байр Алтан медаль- US20
2-р байр Мөнгөн медаль- MN20
3-р байр Хүрэл медаль- MN17
           
Гарбөмбөгийн төрөлд MVP - US20 Мөнхбаяр

Сагсан бөмбөг- Холимог багийн төрөлд 
1-р байр Алтан медаль- MN20
2-р байр Мөнгөн медаль- US16
3-р байр Хүрэл медаль- US20
 
Сагсан бөмбөгийн төрөлд MVP- MN20 Э. Дөлгөөн

Шилдэг СПОРТЛОГ хамт олон - US20 баг хамт олон 

Нийлбэр дүнгээр шилдгийн шилдэг баг:
1-р байр ЦОМЫН ЭЗЭН- MN20 баг- 34 оноотой- 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл
2-р байр MN17- 32 оноотой- 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл
3-р байр US20- 32 оноотой- 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
 
Нийт ЛИЙДчүүд маань улирлын тоглолт, бэлтгэлдээ тогтмол хамрагдаж ирэх жилийн спорт өдөрлөгтөө бэлдээ эхлэсэн гэдэгт итгэлтэй байна. БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ!