Skip to main content
Lead care campaign

Lead care campaign

Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11-р сараас хойш улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд, нэлээд гишүүдийн маань санаа зовж, хэрэгцээтэй хүмүүст бага ч болов туслах аян өрнүүлэх санал хүсэлт ирүүлснийг Төгсөгчдийн холбооны УЗ дэмжиж, хандив төвлөрүүлэх ажлыг зохион байгуулалцлаа. Хүнд бэрх цаг үед цөөн ч гэсэн айл өрхөд гэрэл асаасан Лийдүүддээ баярлалаа. Хандивын аян 13 хоног үргэлжилж, 58 төгсөгч, гишүүдээс нийт 2,350,000 төгрөг цугласан. 

Цугласан хандивын ихэнх хэсэг буюу 2,000,000 төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар нэн шаардлагатай байгаа ариун цэврийн бүтээгдэхүүн хэрэглэл худалдан авах зориулалтаар илгээсэн. Үлдэгдэл 350,000 төгрөгийг ЛГБТ төвд, тус төвөөр үйлчлүүлдэг тусламж шаардлагатай иргэдийн хүнс, ахуйн хэрэглээнд зориулахаар илгээсэн.