Skip to main content
Story of Sport Gurus

Story of Sport Gurus

Alumni Talk Series Vol 2.3 арга хэмжээг “Story of Sport Gurus” сэдвийн дор 2020 оны 11-р сарын 30-нд цахимаар зохион байгуулж, нийт 168 төгсөгч үзэж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тус арга хэмжээнд ЛИЙД гэр бүлийн спортлог гишүүдээс буюу тууштай байдал, шаргуу бэлтгэлийнхээ үр дүнд амжилт гаргасан спортын мастерууд зочноор оролцлоо. Зочин илтгэгчид:

  • Э.Энхжаргал (MN17) - Дэлхийн шатрын холбооны мастер
  • Б.Баттөмөр (US18) - Туялзуур сэлэмний Монгол Улсын 4 удаагийн аварга, спортын мастер 
  • Э.Дөлгөөн (MN20) - Туялзуур сэлэм болон Сагсан бөмбөгийн спортын мастер
  • Б.Мөнхбаяр (US20) - Хөлбөмбөг болон Сагсан бөмбөгийн спортын 1 зэрэгтэй

Тэрээр өөрсдийн спортод анх хорхойссон түүх, өөрийн сонгосон спортын онцлог, өөрт тохирсон спортын төрлөө хэрхэн олох, цаашлаад хамгийн их сургамж авсан ялагдал, бууж өгмөөр санагдсан үеэ хэрхэн туулж гарсан зэрэг асуултын хүрээнд амттай, өгөөжтэй яриа өрнүүлсэн юм. 

Ярилцлагын чиглүүлэгчээр Вүдан Күнгфүгийн  ОУ-ын тэмцээний алт, мөнгөн медальт, "LiliN Kungfu School"-ийн үүсгэн байгуулагч, багш Лили (US19) ажиллаж, өөрийнхөө түүхээс мөн хуваалцсан юм.