Skip to main content
LEADing Баян-Өлгий

LEADing Баян-Өлгий

Орон нутгийн залуустай ЛИЙД төгсөгчид өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцах, урам зориг, эрч хүчээр цэнэглэх зорилгоор 2018 оноос хойш 4 дэх удаагаа зохион байгуулж буй "LEADing Aimag" арга хэмжээг энэ удаа Баян-Өлгий аймагт АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2020 оны 10-р сарын 25-нд зохион байгууллаа. 

LEADing Баян-Өлгий арга хэмжээнд 350 гаруй хүүхэд, залуус оролцож, орчин үеийн ажлын байрны талбар, залуусын оролцоо, сайн дурын ажил, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, англи хэл сурах, хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр нээлттэй ярилцав. Холбооныхоо олон нийтэд чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжин цаг зав, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан Б.Эрхсаран (MN17), Г.Тэлмэн (US18), Д.Оргил (US19), Б.Алтан-Од (US18), Ц.Билгүүн (Лили - US19) нартаа маш их баярлалаа. 

Холбооны удирдах зөвлөлийн бүтэц