“Төрийн албаны авлигыг бууруулах, нийгмийн итгэлцлийг сайжруулах” төсөл
Төслийн зорилго: 2019 оны авлигатай тэмцэх багийнхан нэгэнт гарсан авлигын хор уршигтай тэмцэхээс илүүтэй авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албанд гарч буй ахиц дэвшлийг олон нийтэд таниулах замаар иргэд хийгээд төрийн байгууллагын итгэлцлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Эхний ээлжинд төслийн баг 2019 оны 11 сарын 12-ны өдөр 400 гаруй төрийн албан хаагчийг хамарсан "Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил" форумыг зохион байгуулсан нь төрийн байгууллагууд харилцан суралцах, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой байсан юм. Форумын дараа байгууллагадаа шилдэг туршлага, санал санаачилгыг амжилттай нэвтрүүлсэн төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж, Монгол Улсын Төрийн Албаны Шагналыг гардуулахаас гадна 2020 оны НҮБ-ын Төрийн Албаны Шагналд Монгол Улсаас нэр дэвшүүлнэ.
Ийнхүү төрийн албаны шилдэг туршлагыг төрийн байгууллагууд болон олон нийтэд таниулах замаар бусад төрийн албан хаагчдад үлгэр дуурайл үзүүлэх, мөн төрийн үйлчилгээнд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.