"DREAM" төсөл
Лийд Төгсөгчдийн Холбоо Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр DREAM төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Ардчиллын үнэт зүйлсийг сэргээн таниулах, тулгамдаад буй асуудалд 18-40 насны залуусын анхаарлыг хандуулах, оролцоотой, идэвхтэй иргэд байхад нь түлхэц, урам зориг өгөх кампанит ажлыг хагас жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Энэхүү зорилгын хүрээнд UB Comedy, Unlimited Media-ийн багтай хамтран:
-
Иргэний оролцоо
-
Улс төрийн идэвхи, оролцоо, сонгогчийн боловсрол
-
Эгэх хариуцлага
-
Залуусын дуу хоолой
-
Залуусыг бодит алхам, үйлдэл хийхэд уриалах гэсэн онцлох 5 сэдвийн хүрээнд тус бүр “Фокус” 5 цуврал влог, кросс медиа 5 нийтлэл, “Фокус ярилцлага” 5 цуврал сурвалжлага, 2 мэдлэг олгох видео бүтээл, 5 виртуал илтгэл, мөн “Идэрээгийн подкаст”-тай хамтарсан 5 подкаст зэрэг нийт 20 гаруй бүтээлч контентуудыг бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Эдгээр контентуудыг хамтран ажилласан байгууллагуудын сувгаар олон нийтэд хүргэхээс гадна 21 аймагт буй ЛИЙД Төгсөгчдийн холбооны гишүүдээрээ дамжуулан орон нутгийн алслагдсан бүс нутгийн залуучуудад хүрч ажилласнаараа онцлог байв. Мөн мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дохионы хэлмэрч болон казах хэлний орчуулгатайгаар Лийдинг Дриймэрс 5 виртуал илтгэлийг нийтэд бэлтгэн хүргэлээ.
-
DREAM төслийн онцлох үр дүн бол Лийд төгсөгчдийн холбооноос бэлтгэн боловсруулсан “Сонгуулийн линз” гарын авлага ба сонголтоо хийх гэж буй залууст луужин болохуйц, цогц мэдээллийг агуулсан хөтөч байхаар төсөөлөн бүтээсэн юм. Энэхүү “Сонгуулийн линз” гарын авлагад сонгуулийн тухай ерөнхий ойлголт, мэдээллийг энгийн үгээр тайлбарласнаас гадна залуу сонгогч нарт өөрийн дуу хоолой, үзэл бодлоо сонгуулийн нэр дэвшигчид хэрхэн хүргэх талаар зөвлөгөө, зөвлөмжийг багтааснаараа онцлог.