“Хүртээмжтэй хот” төсөл
Төслийн зорилго: Төслийн хүрээнд томоохон барилгын компаниуд, мөн хот төлөвлөгч, архитектор, дизайнеруудыг бэлтгэн гаргадаг коллеж, их сургуулийн оюутан сурагчдад “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг орж, хүртээмжтэй барилга байгууламжийн ач холбогдлыг танилцуулна. Улмаар уг сургалтыг цаашид барилгын салбарын мэргэжилтнүүдэд тогтмол явуулдаг болгохын тулд Монголын Архитекторуудын Эвлэл болон дээрх сургалтыг зохион байгуулдаг Жайка ОУБ-ыг холбож, хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Үүнээс гадна Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн урд, Энх Тайвны Өргөн Чөлөө дээр байрлах явган хүний нүхэн гарцны налуу замыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад өөр хэрэгцээтэй хүмүүс ашиглахад ээлтэй байх загварыг шинээр боловсруулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд танилцуулах ба хүртээмжтэй барилга байгууламжийн ач холбогдлын талаар сонирхолтой цуврал контент бэлтгэж, олон нийтийн сүлжээгээр түгээн, нөлөөллийн ажил хийхээр төлөвлөж байна.