“ Орон нутгийн иргэдийн оролцоо, хариуцлагатай уул уурхай” төсөл
Төслийн зорилго: Тус багийн залуус 2017 оны 7-р сарын 18, 19-ний өдрүүдэд Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчид, хувийн болон төрийн байгууллагуудын төлөөллүүд, бизнес эрхлэгчид зэрэг нийт 39 орон нутгийн иргэдэд хуулийн болон байгаль орчны талаарх сургалт зөвлөгөө зохион байгуулж иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилго бүхий төслийг санаачлан гүйцэтгэсэн юм.
Хэрэгжүүлсэн ажил: Төслийн сургалт зөвлөгөөнүүд Завхан аймгийн Орон Нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Танхим болоод иргэдийн бэлдсэн танхимд тус тус зохион байгуулагдсан бөгөөд сургалт уулзалтын үеэр уул уурхайн олборлолт иргэдэд тэр тусмаа орон нутгийн иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар иргэдтэй ярилцсан билээ.
Түүнчлэн сургалтад хамрагдсан иргэдэд болоод тус сумын 480 гаруй айл өрхөд, уул уурхайн олборлолт байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг ойлгуулах таниулах зорилгоор гарын авлага бүхий мэдээллүүдээр хангасан юм.
Дэмжиж ажилласан байгууллага: Баян Айраг Эксплорэйшн ХХК