"Бизнес эрхлэгч ээжүүд" төсөл
Төслийн зорилго: Улаангом сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан орлогогүй суугаа 400 гаруй эмэгтэйчүүд бий гэсэн судалгаа байдаг. Тэгвэл LEAD Mongolia 2017 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хоёр дахь баг тус судалгаан дээр үндэслэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 15 ээжийг сонгон авч нарийн боовны бизнес эрхлэх боломжоор хангах, түүнтэйгээ уялдуулан хүүхдүүдэд нь зориулсан, тэдний нас бие, хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжлийн төв нээх зорилго бүхий төсөл юм.
Хэрэгжүүлсэн ажлууд: Төслийн хүрээнд эдгээр ээжүүдийг цаашид дэмжин ажиллах Увс аймгийн Нийгмийн халамжийн газрын ажилчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн албан хаагчдад хоёр өдрийн хандлага өөрчлөх сургалт явуулжээ. Түүнчлэн сонгогдсон 15 ээжид нарийн боовны технологийн, санхүүгийн, хувь хүний хөгжлийн сургалтуудыг орсон юм. Улаангом сумын Засаг дарга төслийг дэмжин, цехийн үйл ажиллагаа явуулах байр хандивласан бөгөөд засах, тохижуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Төслийн багийнхан орон нутгийн иргэдийн дунд зохион байгуулсан хөрөнгө босгох үйл ажиллагаанаас 2.2 сая, мөн GoFundMe (LEAD Mongolia: Mother Entrepreneurs Project) онлайн вебсайтыг ашиглан 730$ доллар тус тус босгосон.
Төслийн үр дүн: Төслийн үр дүнд Увс аймгийн Улаангом сумын 15 ээж ажлын байртай, нарийн боовны цех ажиллуулах мэдлэг, чадвартай болсон. Холбогдох төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэг мэдээлэл сайжирсан. Мөн уг төслийн талаарх World Learning-ийн хийсэн видео 19 мянга гаруй хандалт авсан байна.
Дэмжиж ажилласан байгууллага: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газар