Skip to main content
Оройлог

Оройлог

ЛИЙД төгсөгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлжлт "Оройлог" шинэ гишүүдээ хүлээн авах арга хэмжээг 2020-2021 оны шинэ удирдах зөвлөл өнгөрөгч 7-н сард амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь шинээр ажлаа хүлээн авсан багийн хувьд анхны зохион байгуулсан үйл ажиллагаа байсан бөгөөд LEAD Mongolia 2020 оны Монгол дахь болон АНУ-ын Солилцооны хөтөлбөрт шалгарсан шажигнасан 60 шинэ гишүүдээ гэр бүлдээ өлгийдэн авах, холбооны үйл ажиллагааг танилцуулах, мөн он оны төлөөлөл болсон бусад LEAD-ерүүдтэй танилцах боломж олгосон, чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Энэ жилийн "Оройлог"-т нийт 120 гаруй гишүүд оролцож, хоорондоо танилцаж, ярилцаж, хөгжилдөхөөс гадна 2019 оны Монгол дахь хөтөлбөрийн Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийн санаачлан хэрэгжүүлж буй "Гэртээ гэрэл асаая" төсөлтэй таницлаж, ментор болж хамтран ажиллах боломжуудыг мэдэж авснаар онцлог байлаа.