Skip to main content
Alumni Talk Series Vol 2.4:"Агаарын бохирдол"

Alumni Talk Series Vol 2.4: "Агаарын бохирдол"

Alumni Talk Series Vol 2.4: 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн орой 19:00 цагт манай 2020 оны хамгийн сүүлийн  хэлэлцүүлэг "Агаарын бохирдол" сэдвийн дор цахим (ZOOM) хэлбэрээр боллоо. Хэлэлцүүлгийн хүрээнд агаарын бохирдол, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээнүүд, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө болон сэргээгдэх эрчим хүчний тухай сонирхолтой зочидтойгоо ярилцаж, асуултад хариуллаа. Хэлэлцүүлэгт дараах зочид оролцсон, үүнд:

  • Б.Мөнгөнхишиг (US17) - Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөрийн мэдлэгийн менежментийн мэргэжилтэн
  • Г.Гантуяа – Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн
  • Л.Жамбаа (US16) - Эрчим хүчний зохицуулах хорооны зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтэсийн дарга
  • Л.Дэлгэрзул (US16) - Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч