Skip to main content
leada

Alumni Talk Series 2.5: Ном хэрхэн бүтээх вэ?

НОМ ХЭРХЭН БҮТЭЭХ ВЭ? Alumni Talk Series 2.5 амжилттай болж дуусгах цаг нараа умартан оюунлаг, бүтээлч, урам зориг өгсөн сонирхолтой яриаг өрнүүллээ. Хэлэлцүүлэгийн хөтлөгчөөр Ч. Гомбожав уригдан ажилласан бөгөөд дараах хүндтэй зочид оролцлоо.

- Д.Ганзориг - US16 хөтөлбөрийн төгсөгч,Unread Media, Арвис Паблишингийн үүсгэн байгуулагч, орчуулагч, редактор
- Б.Батзаяа – US20 хөтөлбөрийн оролцогч, "Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл" номын зохиогч
- Б.Баясгалан – Тагтаа паблишингийн үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч

Зочид маань өөрсдийн ном бүтээсэн түүхүүд, үзэл бодол болон дараах гайхалтай туршлагуудаасаа хуваалцаж, өргөн сэдвээр ярилцлаа.

- Орчуулгын ном бүтээсэн туршлага: Зах зээлийн судалгааг хэрхэн хийх, номоо хэрхэн сонгох, Эрх эзэмшигчтэй хэрхэн холбогдох, паблишинг зөвшөөрөл хэрхэн авах, Орчуулга хийхэд анхаарах зүйлс, ямар зардлууд гардаг, Хэвлэн нийтлэх, олонд хүргэх, маркетинг таниулах,

- Ном бичсэн туршлага: Бичихийн өмнө санаагаа хэрхэн олсон, хэнд зориулж, юуг хүргэхийг хүссэн, бичих арга зүй, техник чадвараа хэрхэн хөгжүүлэх, сурталчилгаа таниулах ажлаа яаж хийсэн, хэрхэн богино хугацаанд өндөр бүтээмжтэй байх гэсэн сэдвүүдээр ярилцаж, өөрсдийн үнэтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.