Skip to main content
  • LEAD SPORTLOG
    Lead Sportlog 2024 болж өнгөрлөө

    Лийд Төгсөгчдийн Холбооны энэ жилийн ээлжит спорт өдөрлөг болох “LEAD SPORT 2024” амжилттай зохион байгуулагдаж, нийт төгсөгчид болон хамтрагч байгууллагуудын дунд амжилттай өндөрлөлөө🇲🇳
    Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ричард Буанган🇺🇸, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Хөгжлийн Ахлах Зөвлөх Томас Крехан🇺🇸нар оролцож мэндчилгээ дэвшүүлж оролцогчдод амжилт хүссэж, арга хэмжээнд онцгой уур амьсгал нэмлээ.

  • Залуу сонгогчдын ирц, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс
    Залуу сонгогчдын ирц, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

    Н.Мягмарцоож
    Доктор (PhD), дэд профессор

    Монголын сонгогчдын ирц (1992 – 2021): Сонгогчдын ирц тогтвортой буурсаар ирсэн, сонгогчдын нас ахих тусам ирц өндөр байдаг, эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдээс илүү байдаг.

    Сонгогчдын ирц гэдэг нь сонгуулийн санал хураах өдөр сонгогчид санал өгөх эрхээ хэрхэн ашиглаж байгааг илэрхийлдэг бөгөөд саналаа өгсөн сонгогчдын саналын хүчинтэй, хүчингүй, санал тэмдэглээгүй зэргийг оруулан тооцож гаргадаг.

  • Humans of UB | Сонгуулийн ирцийн мэдээ ба технологийн шийдэл
    Humans of UB | Сонгуулийн ирцийн мэдээ ба технологийн шийдэл

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг цаг тутам, 12 насны ангиллаар олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод мэдээлэхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирцийн мэдээг анх удаа технологийн тусламжтайгаар бүрдүүлж, мэдээлэх тус ажилд "ЛИЙД төгсөгчдийн холбоо" ТББ хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж буй байгууллагуудын төлөөллөөс тодруулга авснаа хүргэж байна.

    Д. Жанчив: Технологийн хөгжил бидний амьдралыг илүү хялбарчилна

  • Сонгуулийн дата хакатон
    Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг 12 насны ангилал, газарзүйн байршлаар нарийвчилж харуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод мэдээлэхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирцийн мэдээг анх удаа технологийн тусламжтайгаар бүрдүүлж, мэдээлэх тус ажилд ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББ хамтран ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд дараах шийдлүүд хийгдэх юм байна.

    1. Сонгогчдын ирцийг хүйс болон нийт 12 насны бүлгээр ангилж харуулна