2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр Лийд төгсөгчдийн холбоо нь Сонгуулийн Ерөнхий хороо болон www.ikon.mn мэдээллийн сайттай хамтран сонгогчдын ирцийн мэдээллийг Монголд анх удаа, шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Газар зүйн байршил, насны ангилал, мөн тухайн насны бүлэгт харгалзах хувь хэмжээг харьцуулан гаргасан нь сонгуульд аль насны бүлгийнхэн хэрхэн оролцож буйг тооцоход томоохон алхам болсон юм.