"Сонгогчдын ирцийг ил тод, хүртээмжтэй хэлбэрээр мэдээлэх загварыг бий болгох" төсөл
2020 оны 2-р сараас 7-р сарын хооронд 2019-2020 оны Удирдах Зөвлөлийн санаачлан хэрэгжүүлсэн улсын их хурлын сонгуулийн үед залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлсэн "Сонгуулийн дата хакатон" төслийн амжилт, үр дүнд үндэслэн "Сонгогчдын ирцийг ил тод, хүртээмжтэй хэлбэрээр мэдээлэх загварыг бий болгох" бас нэг сонирхолтой, чухал төслийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр сонгогдлоо. Уг төслийн хүрээнд хууль эрх зүй, дата анализ болон нөхцөл байдлын судалгааг хийж, сонгуулийн ирцийн мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэйгээр түгээх санал, загварыг гаргах юм. |