Сонгуулийн ирц (сонгогчийн бүртгэл)-ийн мэдээллийг ил тод болгох нь
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр Лийд төгсөгчдийн холбоо нь Сонгуулийн Ерөнхий хороо болон www.ikon.mn мэдээллийн сайттай хамтран сонгогчдын ирцийн мэдээллийг Монголд анх удаа, шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Газар зүйн байршил, насны ангилал, мөн тухайн насны бүлэгт харгалзах хувь хэмжээг харьцуулан гаргасан нь сонгуульд аль насны бүлгийнхэн хэрхэн оролцож буйг тооцоход томоохон алхам болсон юм. Гэвч тус мэдээллийг 2020 оноос өмнөх сонгуулиудын ирцийн мэдээлэлтэй ижил түвшинд, нэг шалгуураар харьцуулах боломж үгүй, түүнчлэн ирэх сонгуулиудын мэдээг ч уг хүртээмжит хэлбэрээр түгээх эсэх нь тодорхойгүй байв. Иймд ирцийн мэдээллийг ил тод болгох ажлын эхлэл болгож, уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны явцад зөвхөн ирцийн мэдээллийг ил тод болгох биш цаашлаад сонгогчийн бүртгэлийн тогтолцоог сайжруулах хэрэгцээ байгааг олж тогтоосон. Иймээс “Сонгогчийн бүртгэл (сонгуулийн ирц)-ийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, ил тод, хүртээмжтэй болгох санал зөвлөмжийг гаргах”зорилгын дор судалгаа хийж, дүгнэлт зөвлөмж гаргалаа. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.