US Alumni Talk
2020 оны 12-р сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн (ХБИ) эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан цахим Төгсөгчийн яриа цувралд манай холбооны Удирдах Зөвлөлийн гүшүүн Д.Хулан ЛИЙД төгсөгчдийн 2016 оноос хойш хүний эрх, тэр дундаа ХБИ-ийн эрх, ХБИ-ийн оролцоог хангаж, асуудлыг шийдэхийг зорьсон 7 төслийг олон нийтэд цахимаар танилцуулаа.
Энэхүү төгсөгчийн лайв ярианд Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-ны төлөөлөл "EducationUSA" хөтөлбөрөө, мөн “Бид Чадна Эм Эн Нэгдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Отгонтуяа төсөл, санаачилгаа танилцуулсан юм.