ЛИЙД төгсөгчдийн дунд явагддаг Alumni Talk Series Vol 2.3 энэ удаа “Эрчүүд юу боддог вэ?” сэдвээр 2020 оны 10-р сарын 22-нд Cosy Club-д зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд "Эрчүүд хаачив?" подкастыг хөтлөн явуулдаг US18 ангийн төгсөгч Г.Тэлмэн, Б.Батзаяа, Ц.Дашням болон зочин илтгэгчээр Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тасгийн дарга Д.Будзаан нар уригдаж оролцлоо. Энэ өдөр бид эрчүүдийн тэр бүр ил хэлж чаддаггүй ч, эмзэглэж явдаг асуудлуудыг хөндөхийг хичээлээ. Хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс, хорт зуршил хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэдийн дийлэнх нь эрчүүд байна. Жендэрийн тэгш эрх, хүний эрхийн асуудлыг хөндөх бүрт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг илүүтэйгээр анхаараад эрэгтэй хүмүүст тулгарч буй нийгэм, сэтгэл зүйн асуудал орхигдоод байна уу? Дэлхий даяар 11-р сарын 25-наас 12-р сарын 10 хүртэл жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг тул бид ч өөр өөрийн ажилладаг салбартаа тус асуудлыг хөндөж, цаашдаа гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд ч ярилцаж, бодож явах нь зүйтэй юм.
|