2018-2019 оны Удирдах баг
ЛИЙД Төгсөгчдийн Холбоо (ЛТХ)-ны анхны удирдлагын баг нь 2018-2019 онд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй, ТУЗ-ийн даргаар М.Золжаргал (US 2017) сонгогдон ажилласан юм.
2018 оны 7-р сард албан ёсоор төрийн бус байгууллага болон үүсгэн байгуулагдсан цагаас холбооны стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, байгууллагын бүтэц, соёлыг ул суурьтай тавих, гишүүддээ үнэ цэнэ нэмэх, оролцоог үр дүнтэй болгох, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журмуудыг боловсруулж батлах, алсын хараа, эрхэм зорилго, үнэт чанар, өнгө төрхөө бий болгох, гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгах, гишүүддээ ажлаа ил тод, тогтмол тайлагнах зэрэг олон олон ажлуудыг хийж гүйцэтгэн холбооны үйл ажиллагааны үндэс суурийг бий болгосон юм. Тус удирдлагын багийн хийж гүйцэтгэсэн зарим ажлуудаас дурдвал:
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Роб Тэйт болон Америкт төгсөгчдийг хариуцсан ажилтан Г.Идэр-Ууган нартай уулзалт хийж, ЛТХ-ны зорилго, алсын хараа, үйл ажиллагааны чиглэл зэргийг танилцуулж хамтран ажиллах боломжуудыг бий болгож, хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Гишүүдэд зориулан сар бүр тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагааны эхлэл болох “Хөрөнгийн зах зээлийн тухай: Хүн бүр хувьцаагаар ашиг олох боломжтой” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны Ахлах референт, ЛИЙД Монгол хөтөлбөрийн 2017 оны төгсөгч Х.Билгүүн өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцсан билээ. Уг үйл ажиллагааг сар бүр тасралтгүй зохион байгуулсаар байна. Холбооны стратегийн тэргүүлэх чиглэлд тусгасан залуусын хөгжлийг дэмжих, тэгш оролцоотой нийгмийг цогцлоох хүрээнд холбоо нь орон нутгийн залуусын мэдлэг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр “LЕАDing Aimag" цуврал арга хэмжээг эхлүүлж, Эрдэнэт хотод зохион байгуулсан билээ.
Илүү ихийг: https://www.facebook.com/leadingerdenet
Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа нь Хяналтын зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор явдаг бөгөөд 3 гишүүнтэй байхаар баталсан юм.