Skip to main content
contest

Сэтгүүлч, судлаачдад зориулсан судалгаанд тулгуурласан нийтлэл бичих шалгаруулалтыг зарлаж байна

ЛИЙД төгсөгчдийн холбооноос “Сонгуулийн ирцийн мэдээг ил тод, нас, хүйсийн ангиллаар дэлгэрэнгүй мэдээлэхийн ач холбогдлыг илэрхийлсэн” судалгаанд тулгуурласан нийтлэл бичих уралдаант шалгаруулалтыг сэтгүүлч, судлаачдын дунд зарлаж байна.

Шалгаруулалтын хүрээнд сонгогчдын оролцоо, ирцийг нэмэгдүүлэх гарц, шийдлийг тодорхойлох зорилго дор тус сэдвийн хүрээнд бичил судалгаа хийж, үр дүн, санал зөвлөмж бүхий нийтлэл бичих 1 сэтгүүлч, 1 судлаачийг (2 ангилалд тус бүр 1 хүн) ажлын саналд нь тулгуурлан сонгож авах юм. 

Бүтээл нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна. Үүнд:

-   2021.6.9-ний өдрийн сонгуулийн ирцийн мэдээг ашигласан байх

-   Өөр бусад сонгуулийн ирцийн мэдээтэй харьцуулсан байх

-   ҮСХ-ны статистик үзүүлэлтүүдтэй харьцуулсан байх

-   Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх тодорхой санал, шийдлийг дэвшүүлсэн байх

-   Хүснэгт, график зэргийг ойлгомжтой, өнгө үзэмжтэйгээр ашигласан байх

-   Уншигчдад ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн байх

-   Бүтээлд дурдагдсан аливаа судалгааны дүн, эшлэл нь баталгаатай, бодит эх сурвалжид тулгуурласан байх зэрэг болно.

 

Шалгарсан сэтгүүлч, судлаач тус бүрт 1.5 сая төгрөгийн урамшууллыг олгоно. 

Сонирхсон сэтгүүлч, судлаачид https://cutt.ly/Cb6ibYU холбоосоор орж ажлын саналаа илэрхийлнэ үү. Саналыг 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээж авах ба шалгарсан оролцогчидтой эргэн холбогдох болно.  

ЛИЙД төгсөгчдийн холбоо

Холбоо барих утас: 88006811, 99055581