Skip to main content
”LEAD Talks” төсөл

”LEAD Talks” төсөл

Төслийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийг нийгэмд зөвөөр таниулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь халамж хүртэгч биш, харин ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой хүний нөөцийн нэгээхэн хэсэг төдийгүй татвар төлөгч, ажил олгогч бүхий чадамжтай иргэн болохыг төслийн зорилтот бүлгүүдэд ойлгуулахад төслийн үндсэн зорилго чиглэжээ.

Хэрэгжүүлсэн ажлууд: “LEAD Talks” төслийн эхний хэсэгт ХБИ-ийн амжилтад хүрсэн түүх, тэдэнд ямар нөөц боломж, чадавх байгааг, тэднийг ажиллуулснаар ажлын байр, хамт олны дунд гарсан эерэг өөрчлөлт давуу талыг өгүүлэх “LEAD Talks” илтгэлүүдийг олон нийтэд хүргэжээ. “LEAD Expo” хэсэгт нь баялаг бүтээн ажиллаж хөдөлмөрлөж байгаа ХБИ-ээ сурталчлах, нөгөөтэйгүүр тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан бол “LEAD Job Fair” хэсэгт ажил олгогч аж ахуйн нэгжүүд ХБИ-д зориулсан ажлын байрны талаарх мэдээллийг хүргэж, тохирсон ажлын байруудад зуучилсан байна.

LEAD Talks арга хэмжээний үеэр “Бид Чадна“ ТББ хувцас загварын үзүүлбэр үзүүлэв.

LEAD Talks арга хэмжээний үеэр “Бид Чадна“ ТББ хувцас загварын үзүүлбэр үзүүлэв.

LEAD Talks арга хэмжээний үеэр

Төслийн үр дүн: 2017 оны 11 сарын 28-нд “LEAD Talks” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд ХБИ-ийн холбоод, байгууллагууд, ажил олгогчид нийлсэн 300 гаруй оролцогчтой, нийт 7 илтгэгчтэй томоохон арга хэмжээ болсон байна. Түүнчлэн тус арга хэмжээний талаар бүрэн хэмжээний нэвтрүүлгийг орон даяар түгээн дэлгэрүүлж, мөн 7 илтгэгч тус бүрийн илтгэлийг видео болгон орон нутгийн ХБИ-ийн байгууллагуудаар тараажээ.

Дэмжигч байгууллага: Оюу Толгой ХХК