Skip to main content
"DREAM" төсөл өндөрлөлөө

"DREAM" төсөл өндөрлөлөө

2019-2020 оны ЛИЙД Төгсөгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн багаас 2020 оны 6-р сарын 26-наас 2021 оны 1-р сарын 15-ны хооронд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн санхүүжилтээр DREAM төслийг 5 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж, төслийн хаалтыг 2020 оны 11-р сарын 30-нд цахимаар зохион байгуулж өндөрлөлөө. 

Төслийн зорилго нь мэдээллийн кампанит ажлаар дамжуулан ардчиллын үнэт зүйлст тулгамдаад буй асуудалд 18-40 насны залуучуудын анхаарлыг хандуулах, иргэний оролцоог нь нэмэгдүүлэхэд нь түлхэц, урам зориг өгөх юм. Энэхүү зорилгын хүрээнд UB Comedy, UB.life-ийн медиа багтай хамтран онцлох 5 сэдвийн хүрээнд тус бүр виртуал илтгэл, подкаст, влог, кросс медиа нийтлэл, гудамжны сурвалжлага, мэдлэг олгох видео зэрэг бүтээлч контентуудыг бэлтгэж, ЛИЙД төгсөгчдийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудас болон юүтүб суваг дээр байршуулж олон нийтэд хүргэсэн.
 

Tags